fitness
  • 305 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 орон дээр 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна.

skip-share

Томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул танхимын зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найм

Боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна

Боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох “Бо

Ариунзул С.
Ариунзул С.