fitness
  • 498 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-17

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болжээ.

Энэхүү цахим паспортыг гуравдугаар сарын 1-нээс олгож эхлэх юм. Гэхдээ иргэн бүр заавал цахим паспорттой болох шаардлагагүй. Цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр байршсан төхөөрөмж таньж унших боломжтой тул хилээр түргэн шуурхай нэвтрэх давуу талтай аж.

Жишээ нь иргэн Канадад аялахаар шалган нэвтрүүлэхэд цахим паспортоо уншуулахад тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээлэл танигдах тул гаалийн ажилтантай харилцаж, урт дараалал үүсгэн зогсоход зарцуулдаг 30-60 минутыг хэмнэх юм.

Цахим гадаад паспортыг дэлхийн 90 гаруй улс ашиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэд олноор зорчдог Австрали, АНУ, Канад, Япон, Солонгос, Малайз, Сингапур, Турк зэрэг улсад ашигладаг.

Монгол Улсад цахим паспорт унших төхөөрөмжийг Чингис хаан боомтод суурилуулсан бөгөөд цаашид бүх шалган нэвтрүүлэх хэсэгт шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Шинэчилсэн цахим гадаад паспортын хоёр төрлийн загвараас сонголтоо хийж захиалах боломжтой. Паспортын үнэ 82 мянга 500 төгрөгийн үнэтэй аж. Захиалахдаа дараах нэгжүүдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Бусад мэдээ

Маргааш эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийсэн судалгаа, дүн шинжилгээний хэлэлцүүлэг болно

Маргааш эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийсэн судалгаа, дүн шинжилгээний хэлэлцүүлэг болно

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв-УТҮГ-аас өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудаа танилцуула

Ж.Бямбасүрэн: Хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй

Ж.Бямбасүрэн: Хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.Энэ үеэр хил хаах эсэх тухай я

Ариунзул С.
Ариунзул С.