fitness
  • 487 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-27

Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр гарч буй өөрчлөлтийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах мэдээллийг өглөө.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлжээ.

Тодруулбал

  • Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
  • Хичээл практикийн зардал
  • Мэдээлэл технологийн зардал
  • Багшийн хөгжлийг дэмжих зардал
  • Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болсон байна.
2022 онд ерөнхий боловсролын сургуулийн 12,431 багшид 14.5 тэрбум, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2,906 багшид 3.2 тэрбум, 378 цэцэрлэгт 5.4 тэрбум, 265 сургуульд 10.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгожээ.

ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850,717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Сайд Л.Энх-Амгалан "Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо.

Үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжиж чадвал багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж нээгдсэн" гэлээ. 

Бусад мэдээ

Энэ долоо хоногийн ЦАГ АГААР

Энэ долоо хоногийн ЦАГ АГААР

Өнөөдөр /11-р сарын 27-ны/ 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар сол

Хүннү молл орчмын авто замын нэгдүгээр эгнээг түр хааж засварлана

Хүннү молл орчмын авто замын нэгдүгээр эгнээг түр хааж засварлана

Наадамчдын гудамж, "Хүннү молл" орчмын авто замд засварын ажил гүйцэтгэнэ. Тодруулбал, энэ сарын 13-

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.