fitness
  • 544 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-29

Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм.

Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид зарлажээ.

Тэд тагтааны далавчны бүтэц, ажиллагааг судалсны үндсэн дээр 40 ширхэг өд бүхий “PigeonBot” радио удирдлагатай дроныг зохион бүтээсэн байна.

“Нисэх онгоц зохион бүтээгчид, материалын инженерүүд одоо шувууных шиг далавчтай нисдэг биет бүтээх талаар бодож эхлэх хэрэгтэй боллоо” гэж Стэнфордын механик инженерийн профессор Дэвид Лентинк мэдэгджээ.

Түүний удирдсан төслийн тайлан өчигдөр “Science and Science Robotics” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Үлэг гүрвэлээс эхлээд дэлхий дээр амьдарч байгаа дөрвөн хөлт амьтан бүр таван хуруутай байдаг. Тэдгээр нь хувьслын явцад гар, сарвуу, туурай, далавч болж хувирчээ. Өнөөдрийн шувуудад гурван хуруу далавчинд нь үлдсэн байдаг гэнэ. Стэнфордын судлаачид эдгээр үлдсэн хуруунууд нь нисэхэд ямар үүрэгтэй оролцдогийг нарийвчлан судалсны үр дүнд шувуу шиг нисдэг дрон бүтээсэн юм байна.

Эх сурвалж: AFP

Бусад мэдээ

Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн хиймэл дагуул хамгийн нам өндрийн тойрог замд ажиллаж, дэлх

Монгол улс мобайл интернэтийн хурдаар 100, суурин интернэтийн хурдаар 84-т жагсжээ

Монгол улс мобайл интернэтийн хурдаар 100, суурин интернэтийн хурдаар 84-т жагсжээ

Speedtest байгууллага 2019 оны арванхоёрдугаар сард дэлхийн улс орнуудын интернэтийн хурд ямар хэмжэ

Hunnu Admin
Hunnu Admin