fitness
  • 548 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус  байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”  буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ өнөөдөр Япон улсын Элчин сайдын яаманд болов.  

Уг төслийг хэрэгжүүлэгч Японы төрийн бус байгууллага болох “All Life Line Net” нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, 2022 онд дууссан байна.  
Энэ удаагийн “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”  төслийг өмнөх төслийн туршлагад суурилан хэрэгжүүлэх аж.



Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:

  • Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах 
  • Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулах

Байгалийн ухааны талаар сонирхох сэдлийг төрүүлэх арга хэмжээг зохион байгуула, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлэх юм байна.  

Бусад мэдээ

ХУУЛЬ: Торгох ялыг биелүүлээгүй бол ₮15 мянгыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог

ХУУЛЬ: Торгох ялыг биелүүлээгүй бол ₮15 мянгыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог

Баянгол дүүргийн прокурорын газраас 2023 оны 10 дугаар сарын байдлаар шүүхээс торгох ялаар шийтгүүлс

“Тэрбум Мод” Хөдөлгөөний Анхны Тэзү-Ийг “Эрдэнэс Тавантолгой” Хк Батлууллаа

“Тэрбум Мод” Хөдөлгөөний Анхны Тэзү-Ийг “Эрдэнэс Тавантолгой” Хк Батлууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас хамгийн олон мод

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.