fitness
  • 325 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

ЦХХХ-ны сайд Н.Учрал шилэн ажиллагааны талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Засгийн газраас шийдчихсэн, орон тооны бус зөвлөл байгаа учраас шалгуур хангасан хөндлөнгийн үнэлгээнүүдийг хийхдээ шилэн индексийг сар болгон зарлаж байя. Төрийн байгууллагуудаас мэдээллийг хэчнээн хувь нээсэн, албан ёсны сайтад байршуулсан байгууллагууд энэ юм гээд шилэн индексийг зарлаж, байр эзлүүлж байя. Цаашлаад мэдээллээ нээлттэй болгосон байгууллагуудыг өнгө өнгөөр нь ялгаж, Засгийн газарт танилцуулж байх юм.

Мэдээллийг ил болгосон хөндлөнгийн үнэлгээг мэргэжлийн болон ТББ-уудаар хийж гүйцэтгүүлээд, хөндлөнгийн хяналтын зөвлөл байгуулъя гэж үзэж байна.

Энэ зөвлөлд сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, судлаач нарын төлөөллийг оруулах юм.

Үүний үр дүнд олон нийтийн хүсэл зорилгод үндэслээд иргэнээ хардаг, сонсдог төрийг бий болговол өнөөгийн нийгэмд үүсээд буй авилгатай холбоотой асуудлыг бүрэн цэгцэлж чадна. 

Иргэд өөрсдөө төрөө хянадаг тогтолцоог бий болгоход хамтарч ажиллана. Сар бүр ЦХХХЯ-наас шилэн индексийг зарлаж хэвшинэ.

Энэ хүрээнд 230 зөвшөөрлийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн e-бизнес хэмээх нэгдсэн платформыг дөрөвдүгээр сарын 6-нд нээхээр бэлтгэлээ хангаж байна.

-Хүүхдийн мөнгө олгох асуудлыг УИХ-ын намын бүлэг, Засгийн газар дээр ярьж, хэлэлцэж байгаа. Үүнээс шийдвэр гарах юм. Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор зургаан сангийн мэдээллийн зөрүүтэй байдлыг олж тогтоосон.

Монгол Улс цахимжиж, шилэн төрийг бий болгох үйл ажиллагааг эхлүүлсний ач холбогдол гарлаа гэж үзэж байна. Энэхүү мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахаар бид ажиллаж байна.

Мөн цахимжилтыг эрчимжүүлэхээр мэдээллүүдийн нэгдсэн сангийн хоорондын уялдаа холбоог хангахад цаг хугацаа зарцуулж байна. Бид дүрэм журмын түгжээнд орчихсон. Шилэн төрийг бий болгоё гэхэд цаасаа нэхдэг байдал үргэлжилсээр байна. Органик хуулиуд заавал цаасаар бичиг, баримт авчрахыг шаарддаг.

Дүрэм журмын түгжээнээс гаргах 138 хуулийг энэ хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна. Ингэж байж цахимжилт иргэдэд нээлттэй хүрэх юм” гэв.

Бусад мэдээ

Шинэ хуулинд 35 хүртэлх насны залуу гэр бүлүүдэд заавал газар олгоно

Шинэ хуулинд 35 хүртэлх насны залуу гэр бүлүүдэд заавал газар олгоно

Газрын тухай багц хуулийн төсөлд 35-аас доош насны залуу гэр бүлүүд, дөрвөөс дээш хүүхэдтэй өрхүүд, ахмад настнууд

Нүүрсний экспорттой холбоотой асуудлаар БҮХ НИЙТИЙН СОНСГОЛ зохион байгуулна

Нүүрсний экспорттой холбоотой асуудлаар БҮХ НИЙТИЙН СОНСГОЛ зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой хо

Ариунзул С.
Ариунзул С.