fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Ерөнхий прокуророос дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай талаарх саналаа УИХ-ын даргад хүргүүлжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуулийн хугацаандаа буюу энэ долоо хоногт багтааж бид гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой. 

УИХ-д ерөнхий прокурорын санал ирснээс хойш тав хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэх учиртай. Тэгэхээр энэ долоо хоногт багтаана. МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Гуравдугаар сарын 29, 30-нд шийдвэрээ гаргана. 

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь дэгтэй. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах бүрэн эрх тухайн байнгын хорооны гишүүдэд хуулиар олгогдсон байдаг. Тиймээс тус байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа, бүлэг хуралдана" хэмээв. 

Бусад мэдээ

Сонгуулийн хуульд 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэхээр тусгав

Сонгуулийн хуульд 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэхээр тусгав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчи

Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганболдын Энхнаран (Ena) энэ сарын 18-нд уран бүтэ

Ариунзул С.
Ариунзул С.