fitness
  • 505 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

Өнөөдрийн /03-р сарын 28-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -13...-18 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус, бусад нутгаар -3...-8 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -4...+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

2023 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын  ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 04 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хагаст  секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө  +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

Цагдаагийн байгууллагад амь хохирогчийн хувийн мэдээллийг задруулж, нэр төрд нь халдахгүй байх үүрэг өглөө

Цагдаагийн байгууллагад амь хохирогчийн хувийн мэдээллийг задруулж, нэр төрд нь халдахгүй байх үүрэг өглөө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барса

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ. Нийслэлийн гэр хорооллын 117 мянган өрх шөнийн цахилг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.