fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

"The Hu" хамтлаг дэлхийд анх удаа Metaverse дээр бүрэн хэмжээний рок тоглолтыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Хүннү рок нь Монголоос дэлхийд танигдсан учраас Metaverse-д Монголын өв соёл, байгалийг харуулсан зүйлсийг хийхээр төлөвлөсөн бөгөөд Ховд аймагт орших Жаргалант хайрхныг дүрслэн бүтээж бие биелгээ, монголчуудын үр хүүхдээ хайрлах ухаан гэхчлэн зүйлсийг зохиол, найруулгадаа оруулсан байна.

Түүнчлэн Монголын өв соёлыг дэлхийд таниулж, монгол хэлийг гадаадын олон үзэгчдэд сонсгох гэж байгаадаа баяртай байна гэдгээ тоглолтын хөгжүүлэлтийг хийсэн "Metaland" компаниас онцолж байв.

Өмнө нь тус тоглолтыг зөвхөн өндөр үзүүлэлттэй компьютер дээр үзэх боломжтой байсан бол одоо ямар ч төхөөрөмжөөс үзэх сонголттой хоёр төрлийн тасалбар худалдаалагдаж байгаа аж. Тодруулбал, компьютерын үзүүлэлт хүрэхгүй байвал өөрөө удирдаад явах боломжгүй ч зөвхөн үзэх боломжтой тусдаа тасалбарыг аваад дурын төхөөрөмжөөсөө үзэж болох боломжтой болжээ.

Тоглолтыг видео хэлбэрээр зөвхөн үзэж болох тасалбар нь $20 байгаа бол тоглолт дотор өөрөө оролцож, тоглох боломжтой тасалбар нь $35 долларын үнэтэй юм.

Бусад мэдээ

Хүнд гэмтсэн 12 иргэнийг ГССҮТ-д нисдэг тэргээр тээвэрлэн авчиржээ

Хүнд гэмтсэн 12 иргэнийг ГССҮТ-д нисдэг тэргээр тээвэрлэн авчиржээ

Үндэсний их баяр наадмын үргэлжилсэн амралтын өдрүүдэд биеийн байдал маш хүнд, яаралтай тусламж шаар

Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ

Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны дарга М.Баяраа өнөөдөр Ба

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.