fitness
  • 293 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-05

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны үйл ажиллагааны тайлангаа эмхтгэн гаргажээ.

Улс орнууд 2022 онд ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад бодлогоо чиглүүлж, геополитикийн асуудал болон өндөр инфляцтай нүүр тулсан жил болов. Үүний улмаас дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт 2.9 хувьд хүрсэн бол Монгол Улсын ДНБ 2022 онд 52.9 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг 4.8 хувиар өслөө хэмээн тайланд дурджээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.2 их наяд төгрөг, нийт зарлага 18.1 их наяд төгрөг болж тэнцвэржүүлсэн тэнцэл 979.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оноос 1.9 (66.5%) их наяд төгрөгөөр буурчээ. Монгол Улс 2022 онд дэлхийн  160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 8.7 тэрбум ам.доллар байна.

Бусад мэдээ

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө

Зуны цагийн тоололд шилжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулжээ

Зуны цагийн тоололд шилжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулжээ

Зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн газрын тогтоолын т

Ариунзул С.
Ариунзул С.