Энэ оны эхний гурван сард импортоор нийт 1.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 248 сая ам.доллараар буюу 14.7 хувиар өсжээ.
Импортын барааны нийт дүнд
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 348.8 сая ам.доллар буюу 18.0 хувь,
 - Эрдэс бүтээгдэхүүн 484.0 сая ам.доллар буюу 25.0 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 423.3 сая ам.доллар буюу 87.5 хувь),
 - Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 204.9 сая ам.доллар буюу 29.8 хувь,
 - Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 366.8 сая ам.доллар буюу 18.9 хувь,
 - Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 140.3 сая ам.доллар буюу 7.2 хувь,
 - Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 109.7 сая ам. доллар буюу 5.7 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.3 хувь ногдож байна
 
121 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос
- БНХАУ-д 38.2 хувь;
 - ОХУ-д 26.7 хувь;
 - Япон-д 7.8 хувь;
 - БНСУ-д 4.6 хувь;
 - АНУ-д 3.2 хувь тус тус ногдсон нь нийт импортын дүнгийн 80.5 хувийг эзэллээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
 

                                
                            


