fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-10

Засгийн газар ХНХЯ, Боомтын хөгжил хариуцсан шинэ сайд нараа өнгөрсөн баасан гарагт томилов. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрээр “Цар тахлын үед эдийн засаг-4.7 хувиар буурсан бол одоо 4.0 хувийн өсөлтэй байна. Өрийн дарамтад орж, дефолт зарлах хэмжээнд тулсан байв. Экспорт сайжирч, улсын төсөв ашигтай болж байна. Энэ сэргэлтээ хадгалж чадвал оны эцэст улсын төсвийн ашиг нэг их наяд төгрөгт хүрэх, эдийн засгийн өсөлт 5-6 хувь болно. Энэхүү давсан орлогыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгийг Улсын Их Хуралтай хамтран шийдвэрлэнэ. Энэ мөнгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах уу, бүтээн байгуулалтад хуваарилах уу, цалин нэмэх үү гэдгээ шийднэ. Эдийн засагт эхний эерэг үзүүлэлтүүд гарч байна.” гэв.

Улсын төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр давсан удаа байхгүй. Улсын төсвийн орлого дутсан үед л төсвийг тодотгодог тул энэ оны улсын төсвийг тодотгохгүй гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдэв.          

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.0 их наяд төгрөг болжээ.

Огноо

2021 оны эхний 2 сард

2022 оны эхний хоёр сард

2023 оны эхний 2 сард

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж

1.2 их наяд төгрөг

2.4 их наяд төгрөг

2.7 их наяд төгрөг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж

1.7 их наяд төгрөг

2.5 их наяд төгрөг

3 их наяд төгрөг

Орон нутгийн төсвийн нийт орлого, тусламж

487 тэрбум төгрөг

310 тэрбум төгрөг

412 тэрбум төгрөг

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээл

1.7 их наяд төгрөг

2.4 их наяд төгрөг

2.7 их наяд төгрөг

Орон нутгийн төсвийн нийт зарлага, цэвэр зээл

343 тэрбум төгрөг

205 тэрбум төгрөг

245 тэрбум төгрөг

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл

-112 тэрбум төгрөг

32 тэрбум төгрөг

-22 тэрбум төгрөг

Бусад мэдээ

МАН: Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн намуудад хандан уриалж байна

МАН: Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн намуудад хандан уриалж байна

Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан хүн амины хэрэгтэй

Шивээхүрэн-Сэхээ боомтын бүтээн байгуулалт дуусав

Шивээхүрэн-Сэхээ боомтын бүтээн байгуулалт дуусав

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр за

Ариунзул С.
Ариунзул С.