fitness
  • 338 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин  бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв.

Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархал илэрхийлэв.

Талууд Монгол Улс, ШХАБ-ын харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бусад мэдээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин гуравдугаар улиралд 1,573,100 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин гуравдугаар улиралд 1,573,100 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны гуравдугаар улиралд 1,573.1 мянган төгрөг болж, өмнө

Улаанбаатарын хоёр дүүрэгт наймдугаар сарын 5-нд буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босголтын ажил үргэлжилж байна

Улаанбаатарын хоёр дүүрэгт наймдугаар сарын 5-нд буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босголтын ажил үргэлжилж байна

Улаанбаатарын хоёр дүүрэгт наймдугаар сарын 5-нд буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босголтын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.