fitness
  • 391 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.12/ иргэд эмнэлгийн 13А маягтыг E-Mongolia систэмээс авах боломжтой болсныг мэдээлсэн. Ингэхдээ:

Алхам 1: E-Mongolia цахим системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
Алхам 2: Бүх үйлчилгээ цэсээс "Эрүүл мэнд" цонхыг сонгож нээнэ.
Алхам 3: "Эрүүл мэнд" цонх дотроос 13А онлайн үйлчилгээг сонгоно.

13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлжээ.

13А маягт нь иргэн, даатгуулагч эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч  эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын тусламж,  үйлчилгээ авах тохиолдолд өвчтөний онош,эмчилгээний талаарх тэмдэглэл бүхий илгээх хуудас юм.

Өөрөөр хэлбэл: Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн /тухайн иргэнийг/ зайлшгүй лавлагаа шатлалын онош, эмчилгээ шаардлагатайг тодорхойлсон заалт бүхий маягт нь 13А маягт юм.

Бусад мэдээ

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын машин нь 6-8 хүний ажлыг гүйцэтгэнэ

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын машин нь 6-8 хүний ажлыг гүйцэтгэнэ

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын шинэ машинуудын талаар холбогдох албаныхан мэдээ

СХД-ийн 107-р цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

СХД-ийн 107-р цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн

Ариунзул С.
Ариунзул С.