fitness
  • 366 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-17

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотойгоор “хуулийн байгууллагууд түүнд тэгш бус, ялгавартай хандсан” гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр гарчээ. 

Түүнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодрууллаа.

-Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг бусад авлига, албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн хүмүүстэй харьцуулж, шүүмжилсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна. Энэ талаар?
-Тийм мэдээлэл гарсан байсныг харсан. Энэ нь эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой. Жишээ нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг ердийн болон хялбаршуулсан гэсэн хоёр журмаар явуулах зохицуулалт бий. Ямар журмаар хэргийг шалгаснаас хамаарч оногдуулах ялын хэмжээ өөр өөр байж болно.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зарим хүмүүс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус хөрөнгөө улсын орлого болгуулахаар илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдлууд байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 210 сая төгрөг, 315 мянган ам.долларын хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон.

skip-share

Д.Хаянхярваа нь прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэргүүдэд нь нийт  40 сая төгрөгөөр торгох, мөнгө угаах гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 210 сая төгрөг, 315 мянган ам.долларыг түүнээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Энэ хэргийн тухайд, Д.Хаянхярваа нь прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн.  Өөрөөр хэлбэл,  дээрх хуулийн зохицуулалтад хамрагдах талаар өөрийн сайн дурын хүсэлтийг гаргасан тул шүүхээс түүнд торгох ял оногдуулсан.

Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх боломжтой байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учраас хуульд заасны дагуу хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн.

skip-share

Жишээлбэл, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Д-д холбогдох хэрэг байна.

Ердийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа авлига, албан тушаалын хэргүүдэд Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлага шиг ял оногдуулдаг. Ийм жишээ олныг дурдаж болно.

Жишээлбэл, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Д-д холбогдох хэрэг байна. Шүүхээс түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  гэмт хэргийн улмаас бий болсон 92 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүх, хууль хяналтын байгууллагууд нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүст тэгш бус, ялгамжтай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй.  Энэ зарчмын хүрээнд л эдгээр хэргүүд шийдвэрлэгдсэн.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

Агаарын замын эхний шугам Яармаг-Хархорин зах чиглэлд нээгдэхээр боллоо

Агаарын замын эхний шугам Яармаг-Хархорин зах чиглэлд нээгдэхээр боллоо

Улаанбаатар хотод нэвтрүүлэх дүүжин тээврийн эхний шугамыг байгуулах тухай гэрээнд өчигдөр Францын т

"Халтиргаа гулгаанд зарцуулах давс, бодисын нөөц хангалттай байна"

"Халтиргаа гулгаанд зарцуулах давс, бодисын нөөц хангалттай байна"

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөл

Ариунзул С.
Ариунзул С.