fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-25

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ. 

Ж.Сүхбаатар сайд: "Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хоёр өдрийн өмнө хүргүүлээд байна.

Үүнд:
1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" гэжээ.

Бусад мэдээ

Ким Жун Гү: Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй байна

Ким Жун Гү: Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах, Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг өчигдөр хүлээн авч уулзлаа.

ЭМЧ НАР АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ, ХУРДАН ШУУРХАЙ ГҮЙЦЭТГЭХ УР ЧАДВАРААР ӨРСӨЛДЛӨӨ

ЭМЧ НАР АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ, ХУРДАН ШУУРХАЙ ГҮЙЦЭТГЭХ УР ЧАДВАРААР ӨРСӨЛДЛӨӨ

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд “Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг ча

Ариунзул С.
Ариунзул С.