fitness
  • 592 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-21

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ оны хоёр дахь хурлаа хийлээ. Хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 тоот тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газраас хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эрчимжүүлэх бодлого барина. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн 2022 оны 06 тоот тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж, тогтоолын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар  ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулсан.

Танилцуулгатай холбоотойгоор Үндэсний зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн бөгөөд энэ удаагийн хурлаар журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх нь зөв гэж үзлээ. Журамд өөрчлөлт оруулахдаа иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүнд сурталгүй, чирэгдэл багатайгаар хүргэдэг байх талаас нь хандах ёстой гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллахыг даалгалаа.

Бусад мэдээ

Н.Учрал: Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр түгээхийг хориглох заалтыг хассан

Н.Учрал: Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр түгээхийг хориглох заалтыг хассан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуу

Уран олборлох хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр тал эхний уулзалтаа хийжээ

Уран олборлох хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр тал эхний уулзалтаа хийжээ

Франц улсын “Орано групп”-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий а

Ариунзул С.
Ариунзул С.