fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-24

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +4...+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. +4...+6 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +2 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн барилгыг 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 100 тэрбумаар санхүүжүүлнэ

Сургууль, цэцэрлэгийн барилгыг 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 100 тэрбумаар санхүүжүүлнэ

НИТХ-ын ээлжит бус XIII чуулганаар нийслэлийн үнэт цаас буюу бонд арилжаалах замаар 500 тэрбум төгрөгийг босгож, үүний 105.6 тэрбум төгрөгөөр боловсролын чиглэлийн дараах төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрт илрүүлэх үзлэгийн ХҮҮХДИЙН БАГЦАД дараах үзлэг, оношилгоо багтана

Эрт илрүүлэх үзлэгийн ХҮҮХДИЙН БАГЦАД дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн хүүхдийн багц буюу 0-5 насанд дараах үзлэг, оношилгоо баг

Ариунзул С.
Ариунзул С.