fitness
  • 295 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-25

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын Ерөнхий захирлуудын XXXVII бага хурал БНПУ-ын нийслэл Варшав хотноо дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус хуралд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн хурлаар ТЗХАБ-ын хорооны ажлын комисс тус бүрийн 2022 оны ажлын тайланг хэлэлцэж, 2023 оны ажлын төлөвлөгөөг эцсийн байдлаар батлах, 2022 оны үйл ажиллагааны зардлын тайланг сонсох, 2023 оны төсвийг эцсийн байдлаар мөн 2024 оны төсвийг урьдчилсан байдлаар хэлэлцсэн байна. Мөн 2023-2027 онуудад ТЗХАБ-ын хороог удирдах удирдлагын баг болон ажлын комиссуудын мэргэжилтнүүдийн орон тооны асуудлыг хэлэлцжээ. 

Ерөнхий захирлуудын XXXVII бага хурлаар хэлэлцсэн асуудлууд нь 2023 оны зургаадугаар сарын 13-16-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулах ТЗХАБ-ын Сайд нарын зөвлөгөөний хуралдаанаар эцсийн байдлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэнэ.

XXXVII бага хуралд ТЗХАБ-ын 23 гишүүн төмөр замын болон нэгдсэн гурван байгууллагын төлөөлөгчид, мөн ТЗХАБ-ын хорооны удирдлага, мэргэжилтнүүд гээд нийт 138 хүн оролцсон байна.  

Ташрамд дурдахад, ТЗХАБ-ын Ерөнхий захирлуудын бага хурал нь 2020, 2021 онуудад Дэлхий даяар тархсан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байв. Үүний дараа 2022 оны дөрөвдүгээр сард Украин улсад зохион байгуулагдах байсан боловч ОХУ, Украин улсуудын хооронд үүссэн зөрчлийн улмаас цуцлагдаад байсан юм.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Бусад мэдээ

Иранд өсвөр насны охид Селена Гомезын дуунд бүжиглэн бичлэг хийгээд баривчлагджээ

Иранд өсвөр насны охид Селена Гомезын дуунд бүжиглэн бичлэг хийгээд баривчлагджээ

TikTok дээр яг одоо трэнд болж буй дуун дээр бүжиглэн бичлэгээ оруулснаас болж өсвөр насны таван охи

Ариунзул С.
Ариунзул С.