fitness
  • 349 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-25

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийхээр болжээ.

Үзлэг, оношилгоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм байна.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт үнэгүй үзэж, бүртгэхээр болсныг ЭМЯ мэдээллээ.

Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад "Урьдчилсан үзлэгт орсон үйлчлүүлэгчдээ эрэмбэлэн ангилж, турк эмч нар мэс засалд орох шаардлагатай хүмүүст тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Урьдчилсан үзлэг нь үнэ төлбөргүй, харин хагалгааны хувьд оношноосоо/гаднын биет суулгах зэрэг/ шалтгаалаад төлбөр нь даатгал юмуу хамтын төлбөрөөр шийдэгдэнэ" гэв.

Бусад мэдээ

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёл

Визний зөрчилтэй гадаадын иргэдийг ажиллуулж байсан компанийн захирал цагдаад хахууль өгөхийг завджээ

Визний зөрчилтэй гадаадын иргэдийг ажиллуулж байсан компанийн захирал цагдаад хахууль өгөхийг завджээ

Өөрт нь авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоож, илчилснийг цагдаагийн

Ариунзул С.
Ариунзул С.