fitness
  • 452 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Үндэсний их баяр наадамд "Монгол адуу" уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн байна.

2020 онд батлагдсан монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг стандартыг шууд хэрэглэх боломжгүй байдалтай тулгарчээ.

Үндсэн хуулийн 21.3-д монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Стандарт, хэмжил газарт хандан хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсгийг хүлээн авч уулзан, стандартыг шинэчлэн батлах ажлын албан тоотыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүллээ.

Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр болсон.

Ингэснээр үндэсний их баяр наадмаар монгол адуу уралдана. Энэхүү стандарт шинэчлэгдсэнээр өнгөрсөн жил баталсан сэрвээ хэмждэг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөх хуулийн шаардлага үүснэ хэмээн Стандарт, хэмжилзүйн газар мэдээлэв.

зураг

Бусад мэдээ

Энэ жил таван аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяр болно

Энэ жил таван аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяр болно

Цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Орон нутгийн зам хөдөлгөөний соё

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно” гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.