fitness
  • 314 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин захидал ирүүлжээ.

Тэрбээр захидалдаа Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн “Танай оронд өмнө нь зочилж байснаас хойш гарсан ахиц дэвшил, эерэг өөрчлөлт надад гүн сэтгэгдэл төрүүллээ” хэмээн дурджээ.

“Монгол Улс ажиглагч орны хувьд ШХАБ-ын гол түншүүдийн нэг билээ. ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож байдгаараа танай улс байгууллагын зорилго, зарчмыг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлуудад зүй ёсны анхаарал хандуулж буйн илрэл юм” гэжээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа ШХАБ-ын Нарийн бичгийн даргын газарт зочлохыг урилаа.

Бусад мэдээ

2022 онд импорт $1.8 тэрбумаар өсөхөд, машин, цахилгаан хэрэгслийн бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ

2022 онд импорт $1.8 тэрбумаар өсөхөд, машин, цахилгаан хэрэгслийн бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ

Өнгөрсөн онд манай улсад импортоор нийт 8.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оржээ.Энэ нь 2021 он

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдв

Ариунзул С.
Ариунзул С.