fitness
  • 367 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа эрүүл мэндийн салбарынхантай хийлээ. Өмнө нь буюу гуравдугаар сарын 6-нд нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан бол өнөөдөр /2023-05-01/-ийн “Өглөөний уулзалт”-ын зочид өрхийн ЭМТ-ийн эмч нар байв.



Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт болсон уг уулзалтанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаныхантай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрхийн ЭМТ-ийн эмч нарт Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлтүүд, ойрын болон хэтийн төлөв, зорилго, зорилтын талаар  танилцуулсан.
Тэрбээр оролцогч эмч нараас анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлаас гадна яг нэг жилийн өмнө эхэлсэн иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх арга замын талаар санал бодлоо хэлэхийг хүссэн юм.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл" сэдвээр өрхийн ЭМТ-ийн өнөөгийн байдал, иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн санхүүжилт, ажилтны цалин хөлс, тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замын талаар товч мэдээлэл хийсэн.    
Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж буйн 131 нь нийслэлд, 76 нь орон нутагт ажилладаг бөгөөд тэдгээрт 3614 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ажиллах орчин нөхцөлийн хувьд өөрийн гэсэн байртай болон ЭМТ-ийн цогцолборт дангаараа үйл ажиллагаа явуулдаг нь нийт ЭМТ-ийн 30 гаруйхан хувийг эзэлдэг, 53.2 хувь нь хороо, баг, цагдаа хамтдаа байрладаг цогцолбор барилгад, үлдэх хувь нь   зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй байранд ажиллаж байна.
Өрхийн ЭМТ-ийн хувьд нийт санхүүжилтийнхээ 93.0 хувийг улсын төсвөөс нэг иргэнээр тооцож авдаг бол 7.0 хувийг ЭМД-аас иргэдэд өдрөөр, гэрээр, сэргээн засах, оношлогоо шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлснийхээ зардлаар санхүүждэг.
Цалин хөлсний хувьд эрүүл мэндийн салбарын дунджаас 800 орчим мянган төгрөгөөр өндөр. Тодруулбал, судалгаагаар 2022 онд эрүүл мэндийн салбарын сарын бодогдсон дундаж цалин  1.5 сая төгрөг бол ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байсан.   
Түүнчлэн цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэх, өртгийн тооцооллыг хийхээс гадна эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудалд онцгой анхаарч тодорхой  зохицуулалт хийхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өглөө.



Эдгээр мэдээллийн дараа эмч нар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуултуудад хариулт авсан.



Архангай аймгийн “Мнхжин” ӨЭМТ-ийн эмч Ж.Ариунаа:
-Өрхийн эмнэлгүүдийн хувьд хүний нөөцийн бодлогод онцгой анхаарах шаардлага байгаа. Сүүлийн жилүүдэд эмч нарыг нарийн мэргэшүүлэхэд хэт анхаарснаар өрхөд ажиллах ерөнхий мэргэшлийн эмч олдохоо больсон.
Өрхийн эмнэлгүүдийн тогтмол зардлыг орон нутаг  хариуцах үүрэгтэй гэдэг ч үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй гэдгээр шийдэгдэхгүй ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
ӨЭМТ-үүд орон нутгийн удирдлага болон ЭМГ-тай гэрээ байгуулдаг ч гэрээг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын талаас дүгнэдэг. Засаг дарга, ЭМГ-ын удирдлага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ч хүлээх хариуцлага гэж байхгүй нь дэндүү өрөөсгөл.

Бусад мэдээ

ШУТИС-ийн оюутнууд Канберрагийн их сургуульд хамтарсан хөтөлбөрөөр суралцах боломжтой

ШУТИС-ийн оюутнууд Канберрагийн их сургуульд хамтарсан хөтөлбөрөөр суралцах боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой

Нэг бүрийг нь ₮470 саяар авсан ч тухайн өдрөө өгсүүр өөд явж чадаагүй монбус гэх 30 автобус холбогдох баазын хашаанд байна

Нэг бүрийг нь ₮470 саяар авсан ч тухайн өдрөө өгсүүр өөд явж чадаагүй монбус гэх 30 автобус холбогдох баазын хашаанд байна

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулаха

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.