fitness
  • 52 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд өчигдөр /2025.11.04/ орой хэвлэлийн хурал хийж, энэ сарын 13-ны өдрөөс ажил хаяхаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. 

Тодруулбал Монгол Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөл өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан аж. 

Энэ салбарынхан үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг өмнө нь ч тавьж байсан. Энэ асуудлаар шийдэлд хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 заалтын дагуу хөдөлмөр сонирхолын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. 

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоо хавсаргаж, Эрүүл мэндийн яаманд албан бичиг хүргүүлэх юм байна. 

Улмаар мэдэгдэл хүргүүлснээс ажлын 5 хоногийн дараа буюу энэ сарын 13-ны пүрэв гаргаас эхлэн эмч, ажилтнууд албан ёсоор ажил хаяна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн