fitness
  • 62 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.



НЗДТГ-ын мэдээлснээр, одоогоор 23 байршлыг зогсоол болгон тохижуулж байна. Авто зогсоолын менежментийг сайжруулахаар 2023 оноос “Эн Ти Би” компани ажиллаж байна. Эдгээр авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх болон автомат төлбөрийн системтэй. Ингэснээр иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэрэг хугацаа хэмнэх боломжтой юм.


“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн ярихдаа, Авто замын түгжрэлийг багасгах, цахилгаан авто машины хэрэглээг дэмжих зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байна. “Кэй эйч апартмент”, Спортын төв ордон зэрэг байршилд эхний зогсоолуудыг тохижуулж дууссан. Хүйтний улирал эхэлсэн учир ажлаа түр хугацаанд зогсоож, ирэх оны хавраас үргэлжлүүлнэ” гэлээ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн