fitness
  • 255 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-09

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албаныхантай уулзав.

Уулзалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар санал солилцсон юм. Тодруулбал, паркийн дэд бүтцийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулах тухай хэлэлцлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар арьс ширэн түүхий эдийн гүн боловсруулалтын түвшин 50 хувиар нэмэгдүүлж, нийт боловсруулах арьс ширний 80 хувийг гүн боловсруулах боломжтой болох юм. Ингэснээр жилд 3 сая хос гутал үйлдвэрлэж, одоо байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа даруй гурав дахин нэмэх аж. Мөн сүүлийн үеийн техник, технологид суурилсан бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, одоогийн бохир ус цэвэршүүлэгчийн түвшин 3-4 дахин нэмэх боломжтой.

Бусад мэдээ

“Uber” жолоочгүй таксины үйлчилгээгээ Лас Вегаст нэвтрүүллээ

“Uber” жолоочгүй таксины үйлчилгээгээ Лас Вегаст нэвтрүүллээ

Дэлхий дахинд автомат удирдлагатай автомашины ойрын ирээдүйн төлөв сайн биш байгаа ч “Uber” жолоочгү

Морин хуурын чуулга  “Монголын сайхан орон” тоглолтоо БНХАУ-д толилуулахаар мордлоо

Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо БНХАУ-д толилуулахаар мордлоо

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чинг

Ариунзул С.
Ариунзул С.