fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-09

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн болон сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, хуваарь батлагдан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх 18 байгууллагын 50 чиглэлийн сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээг энэ сарын 10-25-ны хооронд хийхээр төлөвлөж  байна.

Хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгдсэн нэг аргачлалаар үнэлэх, арга зүйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад төвийн мэргэжилтнүүд болон сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөлөл  нийт 24 мэргэжилтэн оролцлоо.


Бусад мэдээ

УГТЭ: ЭНЭТХЭГИЙН “AAKASH HEALTH CARE” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

УГТЭ: ЭНЭТХЭГИЙН “AAKASH HEALTH CARE” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “AAKASH HEALTH CARE” эмнэлгийн эмч, мэрг

Хэнтий аймагт туулах сайтай автомашин, 20 тн шатахуун, 175 тн тэжээл олгоно

Хэнтий аймагт туулах сайтай автомашин, 20 тн шатахуун, 175 тн тэжээл олгоно

Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаа

Ариунзул С.
Ариунзул С.