fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-11


Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо санаачлан ЭМЯ, АШУҮИС-тай хамтран сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах “Эрдэнийн чагнуур” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 9-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.



Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ, тулгуур багана нь болж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулан буй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийнхээ ажил хэргийг нийгэмд таниулах, нэр хүндийг өргөх, мэргэжлийн ур чадварыг үнэлэх, хариуцсан ажилдаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн хамт сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүддээ урам зориг нэмэх зорилгоор “Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож буй юм. Хоёр жил тутамд сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдээс шилдгийн шилдгийг тодруулан олгож байх “Эрдэнийн чагнуур” шагналын анхны эзэд энэ өдөр тодорсон билээ.  



“Эрдэнийн чагнуур”-ын эздийг сувилахуйн нарийн мэргэжлийн 13 төрөлд тодруулсан бөгөөд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 80 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд нэр дэвшин өрсөлдсөнөөс  



1. Ерөнхий мэргэжлийн сувилахуй төрөлд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн булчирхайн сувилагч Буядаагийн Соёл
2. Хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй төрөлд “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн сувилагч Дашбямбын Лхагвадулам
3. Мэс засал, гэмтэл согогийн сувилахуй төрөлд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч, сувилахуйн арга зүйч Дашхүүгийн Боргил
4. Нүүр ам, нүд, чих хамар хоолойн сувилахуй төрөлд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний сувилагч Донхооны Саранцэцэг
5. Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй төрөлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн зохицуулах сувилагч Ядамжавын Норжмаа
6. Арьс, халдварт өвчний сувилахуй төрөлд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн 1-р тасгийн ахлах сувилагч Батхүүгийн Булганцэцэг
7. Сэргээн засал, уламжлалт анагаах ухааны сувилахуй төрөлд ЭХЭМҮТ-ийн сэргээн засах эмчилгээний сувилагч Буриадын Алтанзул
8. Өрх, сум, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй төрөлд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн сувилагч Лхагвын Баясгалан
9. Эх барихуй төрөлд Орхон аймгийн БОЭТ-ийн эх баригч, бага эмч Сүхбаатарын Лхагвасүрэн
10. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн сувилахуй төрөлд
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн гуравдугаар ээлжийн сувилагч Адъяагийн Чанцалдулам
11.Ээмнэлгийн бусад мэргэжилтэн “Лабораторийн технологи” төрөлд ЗӨСҮТ-ийн лаборант Доржийн Отгонсүрэн
12. Эмнэлгийн бусад мэргэжилтэн “Дүрс оношилгоо” төрөлд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны техникч Цэрэндоржийн Мөнхжаргал
13. Эмнэлгийн бусад мэргэжилтэн “Ариутгал, статистик” төрөлд ГССҮТ-ийн статистикч бага эмч Хуушааны Лусаамаа нар шалгарч “Эрдэнийн чагнуур” шагналын анхны эзэд боллоо.



Шилдгүүдийн шагналыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон МҮЭ-ийн холбооны удирдлага, АШУҮИС, мэргэжлийн холбоодын төлөөлөл гардуулж баяр хүргэлээ. 


Бусад мэдээ

Хяргас нуурт живсэн автомашиныг татан гаргав

Хяргас нуурт живсэн автомашиныг татан гаргав

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал байна

Монгол Улсын Еөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.