fitness
  • 274 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-11

"Ногоон хот-иргэний оролцоо" хаврын мод тарих аян өнөөдрөөс эхэлж, тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. 

Тодруулбал, тавдугаар сарын 11-19-ний өдрүүдэд 11:40-13:40, 13:00-14:30, 14:00-16:00 цагт нийт 312 байгууллага мод тарих хүсэлтээ ирүүлээд байгаа аж. 

Мод тарих байршил:

  1. Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
  2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
  3. Налайх дүүрэг, долдугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай.
  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

”Ногоон хэрэм” төслийн талбайд энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг, эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ЗГХА Ойн газар зэрэг төрийн байгууллагууд мод тарина.

Бусад төрийн байгууллагууд болон ААН, хувь хүмүүс өөрсдийн хуваарьт газартаа сонгосон өдөр, цагийнхаа дагуу модоо тарих бөгөөд ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь заавар зөвлөгөөг өгч хамтран ажиллана.

Энэ өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд ААН-үүд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 10 хувьд ногоон байгууламж бий болгохыг уриалж байна.

 

Эх сурвалж: Ойн газар

Бусад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалан хөгжүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалан хөгжүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, түүний Парисын хэлэлцээр, Монгол Улсын урт хуг

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өрг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.