fitness
  • 297 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Улаанбаатар хотын түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдвэрлэх боломжийн талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Яармагаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнтэй уулзвар бий. Энэ уулзвар гурван эгнээтэй. Яармагийн замд түгжрэл үүсдэг гол шалтгаан нь энэ уулзвар. Энэ гурван эгнээн дээр дахиад хоёр эгнээ нэмэх боломжтой, газар нь ч байгаа. Хотын төвөөсөө Яармаг чиглэлд дөрвөн эгнээ байгаа. Үүнийг мөн нэмж таван эгнээ болгох боломжтой. Ингэснээр энэ уулзвар түгжрэлгүй болчихно.

Энэ мэтчилэн Улаанбаатарын бүх уулзварыг янзалж, түгжирдэггүй болгож болно. Үүнд маш бага мөнгө орно. Хэдхэн зуун метр газарт эгнээ нэмэхэд нэг километр зам бүтээн байгуулахаас ч хямд тусна. Зам хаах ч шаардлага байхгүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ, хажууд нь эгнээ нэмчихнэ.

Гэтэл Хотын дарга зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс тэрбум, тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ гэж яриад байна. Тухайлбал LRT. Энэ төсөл хэрэгжих гэж удна. Хэрэгжсэнийхээ дараа үр дүн муутай. Хэрэв уулзваруудыг дээрх байдлаар янзалчих юм бол Улаанбаатар хот түгжрэлээсээ амархан сална.

Хоёр эгнээтэй уулзвар байлаа гэхэд ногоон гэрэл нэг удаа асахад 10 автомашин нэвтэрдэг. Тэгвэл дөрвөн эгнээ болгочихвол 20 автомашин гарна. Би яагаад үүнийг мэдэж байна вэ гэвэл 1980-аад оноос Улаанбаатар хотын төв замаар зорчсон автобусны жолооч хүн. Өдий насны амьдралын туршлага надад байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхэд ойрхон шүү дээ. “Алтай хотхон”, “Нарны хороолол”-ын иргэд уулзвартаа эгнээ нэмэх талаар ажил хэрэг болгон хөөцөлдөөд, түгжрэлээсээ салаасай гэж уриалж байна” гэлээ.

Бусад мэдээ

Бүх нийтийн цэвэрлэгээгээр 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэжээ

Бүх нийтийн цэвэрлэгээгээр 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 мин

БНХАУ-ын экспорт сүүлийн 3 сарын хугацаанд анх удаа буурлаа

БНХАУ-ын экспорт сүүлийн 3 сарын хугацаанд анх удаа буурлаа

БНХАУ-ын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар буураад байнаБНХАУ-ын экспорт тавдугаар сард сүүли

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.