fitness
  • 371 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 107 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Тус алба “Шилэн ажиллагаа”-ны хүрээнд төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд төрийн өмч хөрөнгө болохыг илтгэх тэмдэг, тэмдэглэглээг байршуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний дагуу барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, бизнесийн ёс зүйтэй шударга өрсөлдөх орчинг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгох чиглэлээр холбогдох салбар, байгууллагуудтай уулзах, зөвлөмж хүргүүлэх зэргээр хамтран ажиллажээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 253 дуудлага хүлээн авчээ.

Бусад мэдээ

“Алиса - Төсөөллийн хүч” хүүхдийн жүжгийг энэ амралтын өдрүүдэд толилуулна

“Алиса - Төсөөллийн хүч” хүүхдийн жүжгийг энэ амралтын өдрүүдэд толилуулна

Мөрөөдлийн Өдөр театрын хоёр дахь бүрэн хэмжээний тайзны бүтээл болох “Алиса – Төсөөллийн хүч” жүжиг

Японы өндөр настан Украины Харьков хотод үнэ төлбөргүй кафе нээжээ

Японы өндөр настан Украины Харьков хотод үнэ төлбөргүй кафе нээжээ

Японы 75 настай иргэн Фүминори Цүчико 2022 оны хоёрдугаар сард Украинд жуулчлалын шугамаар ирж байжэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.