fitness
  • 291 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран зохион байгуулж байгаа “Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт” Онцгой байдлын сургуулийн Усан спорт сургалтын төвд эхэллээ.

Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн  30 алба хаагч хамрагдаж байна.

Ирэх зургадугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар усчин аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшинэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоор автомашин, газрын зэрэг татвар төлөх хүсэлтийг авч байна

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоор автомашин, газрын зэрэг татвар төлөх хүсэлтийг авч байна

2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.Ир

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.