fitness
  • 394 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинэ төгссөн эх баригч мэргэжилтний сургалтын удирдамжийн төслийг боловсруулах анхны хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Уг төслийг 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, ур чадварыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж, амжилттай хэрэгжүүлсэн юм.

Мөн төслийн хоёрдугаар үе шат болох эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах чиглэлээр Эх барихуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг 3 удаа зохион байгуулж, сургагч багшаар 48 эх баригч, чиглүүлэгч багшаар 10 эх баригчийг сургаж бэлдээд байна. Түүнчлэн сургалтын үр дүн, чанар чансааг тодорхойлох “Эх баригч” мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргасан.

Цаашид Эх баригч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох мэргэжлийн үйл ажиллагааны ажлууд хийгдэж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Бусад мэдээ

60 жилийн өмнө ширгэсэн Цойцон нуур сэргэжээ

60 жилийн өмнө ширгэсэн Цойцон нуур сэргэжээ

Хөвсгөл аймагт Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудад цас орно

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудад цас орно

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.