fitness
  • 302 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах” ажлын хэсэг 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл 85 хоногийн турш Хөвсгөл нуурын эрэг Марааны буланд татан гаргах ажиллагааг зохион байгууллаа. 

ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу татан гаргах ажиллагааг зохион байгуулж, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг 7, 28, 42, 55 жилийн дараа 33.4 м-128 метр хүртэлх нуурын гүнээс нийт долоон техник, хэрэгслийг татан гаргасан юм.

Энэ үеэр Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан ШУТИС, Батлан хамгаалахын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Геомастер ХХК-д “Талархал” гардууллаа.

Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг энэ сарын 15-ныг хүртэл гүйцэтгэх бөгөөд тусгай төлөвлөгөөний дагуу судалгааны баг Хөвсгөл нуурт ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Эмнэлгээс дүрс оношилгооны аппаратын процессор хулгайд алдагдсаныг олжээ

Эмнэлгээс дүрс оношилгооны аппаратын процессор хулгайд алдагдсаныг олжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны долоодугаар сарын 16-ны 16.00 цагийн үе

Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замаар машин явуулахгүй. Зарим зах амарна

Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замаар машин явуулахгүй. Зарим зах амарна

Улаанбаатарт маргааш буюу есдүгээр сарын 23-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн автомашингүй өдөр бай

Ариунзул С.
Ариунзул С.