fitness
  • 302 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Сэжун Институт сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн 84 орны 244 салбар бүхий Сэжун Институт нь солонгос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Улаанбаатар 2 Сэжун Институт нь МУИС-ийн Ази судлалын тэнхимийг түшиглэн 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө анхан, дунд шатны  солонгос хэлний сургалтыг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Мөн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх ТОПИК-ийн сургалт төдийгүй олон төрлийн соёлын арга хэмжээг зохион байгуулдаг.

БНСУ дахь Сэжун Институт сангаас солонгосын соёлыг таниулах зорилгоор 2020 оноос эхлэн ‘Сэжун соёлын академи’ төсөлт хөтөлбөрийг олон орны Сэжун Институтийн хүрээнд зарлан зохион байгуулж байна. Улаанбаатар 2 Сэжун институт нь Соёлын Академи төсөлт хөтөлбөрийг 3 дахь удаагаа 2023.09.25-10.25-ний хооронд нийт 4 долоо хоногийн турш солонгосын уран бичлэг, таеквондо, солонгос үндэсний хоол гэсэн 3 үндсэн төрлөөр 60 суралцагчийг амжилттай хамруулаад байгаа ба хөтөлбөр тус бүрд солонгос хэл соёлд сонирхолтой 16-35 насны 20 суралцагч хамрагдаад байна.

Бусад мэдээ

Х.Мөнхзул: Хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах чадамжгүй, хоол хүнсээр хангах үйлчилгээг аргацаах байдлаар үзүүлж байна

Х.Мөнхзул: Хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах чадамжгүй, хоол хүнсээр хангах үйлчилгээг аргацаах байдлаар үзүүлж байна

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол болж байн

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэг

Ариунзул С.
Ариунзул С.