fitness
  • 257 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа.

Угтах ёслолын үеэр БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарт цэцгийн баглаа барьж, дунд сургуулийн сурагчид хоёр улсын төрийн далбаатай мэндчиллээ. 

Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсныхаа дараа цэргийн хүндэтгэлийн парад үзэж сонирхлоо.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийхээр уулзалтын танхим руу явлаа. 

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт нарны цахилгаан станцын нээлтэд оролцож, Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт нарны цахилгаан станцын нээлтэд оролцож, Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнб

2023 он гарсанаас хойш ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол илэрчээ

2023 он гарсанаас хойш ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол илэрчээ

ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг танилцуу

Ариунзул С.
Ариунзул С.