fitness
  • 190 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-03

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж хамтын ажиллагааг бататгах, цаашид хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцлоо. Тодруулбал,

Даян дэлхийн байгаль орчны сангийн Тогтвортой хот төсөл, Текстилийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд аюултай химийн бодисын хэрэглээг зогсоох төслүүдийг боловсруулахад БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх; 

Нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалд дасан зохицох төслийг боловсруулж хамтран ажиллах, мөн дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалын нөлөөллийг бууруулах;

Ойн түймэртэй тэмцэх багажаар хангах, сургалт зохион байгуулах, түймрийн зураглалыг гаргахад мөн Биологийн олон янз байдлын Олон улсын Сангийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах санал солилцжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 96  МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 96 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг /2023.03.31/ амжилттай зохион байгуулж 15 ба

Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1

Ариунзул С.
Ариунзул С.