fitness
  • 328 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-03

Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Бэл Кросс ХХК, Баялаг Эрдэм Цом ХХК, Виртуал Софт ХХК, Гарааны Баргил Тех ХХК, Ганхүдэр Орд ХХК, Хангай Хан Өндөр ХХК, Өлзийт Төв ХХК, Каолин Ланд Бридж ХХК гэсэн найман компани оролцлоо.

Уулзалтын үеэр компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцлаа.

Тавантолгой түлш компани жилд 600,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг юм. Тавантолгой түлш компани жилд 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 50 хувийг БНХАУ-аас импортоор, 50 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг.

зураг
 

зураг
 

зураг



Бусад мэдээ

Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноос 8.5 хувиар нэмэгджээ

Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноос 8.5 хувиар нэмэгджээ

ЭХЗХ-оос Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2022 оны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл, Эрчим хүчний сал

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал

Ариунзул С.
Ариунзул С.