fitness
  • 259 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-27

Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг бөгөөд нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг байна. Өвлийн улиралд тэдний ажил 04:00 цагаас эхэлдэг. Гэвч нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг аж. Үүнийг нэмэхээр болсныг Хотын дарга мэдээлжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа.

Гэтэл нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэв.

Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт Үйлчилгээний Компаниуд/ТҮК/ хариуцан ажилладаг. Тэд цэвэр цэмцгэр, хотыг өнгө үзэмжтэй байлгах үүрэгтэй байна.

Бусад мэдээ

БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгэ

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй Улс төрийн намууд ил тод санхүүжи

Ариунзул С.
Ариунзул С.