fitness
  • 511 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-27

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, технологи, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бизнесийг танилцуулж, урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа дэлгэлээ. Мөн тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн дэвшил, шийдлүүдийг олон нийтэд сурталчилжээ. Өдөрлөгийг

  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Боловсрол, Шинжлэх ухааны яам
  • НЗДТГ
  • “Хайнд Про” технологийн компани
  • Олон улсын Ротари байгууллага
  • Социал, демократ Монголын залуучуудын холбоо ерөнхийлөн зохион байгуулж, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Эйч ар ментор групп” ХХК хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

Өдөрлөгийн төгсгөлд “Онцлох бизнес”, “Хүртээмжээр түүчээлэгч хэвлэл мэдээлэл”, “Тогтвортой хөгжлийн зорилтоор түүчээлэгч байгууллага”, “Хүртээмжээр түүчээлэгч бизнес”-ийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.