fitness
  • 235 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-29

Барилга, хот байгуулалтын яам болон Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас санхүүжилттэй “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хооронд “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичигт БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, “Хөгжлийн Шийдэл”ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гангис нар гарын үсэг зурлаа.
 
Энэхүү санамж бичгийн үндсэн зорилго нь Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч жижиг дунд бизнес эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын менежментийг сайжруулах, сургалт, уулзалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах, үйлдвэрлэгч нар руу чиглэсэн хууль эрх зүйн баримтуудыг /Барилгын тухай хууль, техникийн зохицуулалт, норм дүрэм/ шинэчилж сайжруулахад чиглэж байгаа юм.

Эх сурвалж: БХБЯ

Бусад мэдээ

НҮБ-д “Трио” монголын уран сайхны кино уригдаж дэлхийн үзэгчдэд хүртээл болно

НҮБ-д “Трио” монголын уран сайхны кино уригдаж дэлхийн үзэгчдэд хүртээл болно

Нүүдэлчин ахуй соёл, хүний дотоод мөн чанар, хүний заяагдмал эрх, байгалийн төгс үзэсгэлэнг тод томр

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ар гүнтийн даваа, Баруун туруун чиглэлийн замд автомашин зорчих боломжгүй нөхцөл үүсжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ар гүнтийн даваа, Баруун туруун чиглэлийн замд автомашин зорчих боломжгүй нөхцөл үүсжээ

"Улаанбаатар шинэчлэл" ХХК-аас Сонгинохайрханы 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар гүнтийн даваа, тө

Ариунзул С.
Ариунзул С.