fitness
  • 408 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-01

Сурагчдын II улирлын амралт хуваарь ёсоор он гараад буюу нэгдүгээр сарын 8-наас 20 хоног үргэлжлэх учиртай. Гэхдээ БШУЯ-ны зүгээс хуваарийг бага зэрэг наашлуухаар хэлэлцэж байна. Тодруулбал нэгдүгээр сарын 8-наас эхлүүлэх байсныг 4-н болгож өөрчлөх саналыг гаргаад байна.



Бид энэ талаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

- Сурагчдын амралтын хугацааг бага зэрэг наашлуулах талаар хэлэлцэж байгаа юу?
- Сурагчдын амралтын хугацааг өөрчилж болохуйц зохицуулалт хийж, судалгаа авах байдлаар БШУЯ-нд энэ талаар хэлэлцэж байна. Эцсийн шийд гараагүй. Хэрэв тушаал гарчихвал хэрэгжүүлэх чиг үүрэг нь манайд ирнэ.

- Амралт эхлэх хугацааг наашлуулах шалтгаан нь юу вэ?
- Хүүхдүүдийн дунд гарч буй ханиад томууны дэгдэлтээс сэргийлж буй. Үүнд мөн Эрүүл мэндийн яамнаас саналаа хэлж байна. Мөн Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээ давхацсан гэх мэт нөхцөл байдал нөлөөлж байх шиг байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа

Бусад мэдээ

"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгоно

"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгоно

"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг тараах тухай мэдээлэл цацагдснаас хойш иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй.

"Жорлон - үндэсний чуулган” энэ сарын 31-нд болно

"Жорлон - үндэсний чуулган” энэ сарын 31-нд болно

Жорлон - үндэсний чуулган” энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 31-нд болно.Хөрсний бохирдлоос с

Ариунзул С.
Ариунзул С.