fitness
  • 238 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-09

Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус,  бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ШИЙДВЭРҮҮД

Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ШИЙДВЭРҮҮД

Төсвийн тодотголоор ирэх сарын 1-нээс цалин, тэтгэвэр, нэмэгдэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдий

Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

Эрүүл монгол хүн байхын гол үндэс бол эрүүл, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх яв

Ариунзул С.
Ариунзул С.