fitness
  • 453 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-06
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ ЗАСАГ ДАРГА ЖӨҮ ЮЙЛҮН ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Тус уулзалтад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга О.Нарандэлгэр, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нарын албаны төлөөлөл оролцож мэдээлэл өгсөн юм.
Талууд уулзалтаар Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан авто замын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулах, Бичигт-Зүүнхатавч боомтоор мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн комиссын 5 дугаар хуралдаанаар Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан авто замын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулах саналыг Монголын талаас тавьсан билээ.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэхдээ, “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн комиссын 5 дугаар хуралдаанаар талууд хил дамнасан шинэ гарцын бүтээн байгуулалтын асуудлаар яаралтай тохиролцон, дипломат шугамаар тогтоож, шилжүүлэх хэлбэрээр авто замын бүтээн байгуулалтыг хамт төлөвлөх асуудлыг тодорхой болгож, улсын хилийг дайран гарах цэгийг тогтоох, зорчигч болон ачаа тээврийн гарцыг тусад нь байгуулахаар тохиролцсон. Тиймээс Монголын талаас менежментийн комиссын протоколд тусгасан ажлын хэрэгжилтийг хангаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх яам, агентлаг, байгууллагуудыг хамруулсан төлөвлөгөөг гарган, батлуулж, мөрдөн ажиллаж байна хэмээн онцоллоо.
Мөн үеэр манай талаас амьд мал, мах махан бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үр тариа, түүхий эдийг экспортлох “Тусгай гарц” байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Бусад мэдээ

Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өсөв

Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өсөв

2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1

Монгол цэргүүд олон улсын наадмаас 11 медаль хүртлээ

Монгол цэргүүд олон улсын наадмаас 11 медаль хүртлээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон у

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн