fitness
  • 245 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-11

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГЭЭРЭЭ №1 МЭРГЭЖИЛ

Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд эрэлт хэрэгцээгээрээ ойрын 5 жилийн хугацаанд тэргүүлж буй мэргэжил бол яах аргагүй инженерийн мэргэжил. Жишээ нь та биднийг өглөө сэрэхэд дэлхийн зах зээлд доод тал нь 2’000 гаруй шинэ аппликейшн, 165’000 цоо шинэ машин, 400’000 удирдлагатай робот зэргүүд тогтмол борлогдсон байдаг. Энэ бүгдийн ард сая сая инженерүүд ажиллаж хөдөлмөрлөж байна.

1700 КМ-ИЙН ЦААНА СУРАЛЦАЖ БУЙ БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД
Харин Монголд инженер бологсдын суурь боловсрол, сургалтын үйл ажиллагааг хэн хэрхэн анхаардаг вэ? Бидний мэдэхээр ЕБС –ын “технологийн хичээл” болон “мэдээлэл зүйн хичээл” –үүд л үүргээ гүйцэтгэнэ. Сонирхогч хүүхдүүд боломжоороо нэмэлт секц дугуйланд хамрагддаг.

Хотын хүүхдүүд энэ жишгээр зах зухаас нь инженерчлэлийн боловсролд суралцаж байгаа бол хөдөө орон нутгийн хүүхэд залуус яадаг бол гэж үү. Таатай мэдээ! Тэд маань хэдийн Юнител Hub төвд мэргэшээд эхэлжээ. Машин механизм, IT технологи, компьютер кодчилол, электроник, робот угсралт зэргээр нарийвчлан суралцаж байгаа тэдний хобби бол Юнител Hub төвдөө ирж сэтгэлгээний эрх чөлөөг утгаар нь мэдэрч, найз нөхөд, ахан дүүстэйгээ инженерчлэлийн ертөнцөөр аялах гэдэгтэй дуу нэгтэйгээр хариулцгаажээ.

ЮНИТЕЛ ГРУПП ОРОН ДАЯАР ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ

Юнител групп Монголын шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилготой Юнител HUB төслөө 2022 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь 12 аймагт амжилттай хэрэгжиж, олон олон бяцхан инженерүүдийг бэлтгэж байгаа юм. Сурагчдын ихэнх нь цээжээрээ код бичиж, бичсэн кодоороо техник хэрэгслүүдийг төвөггүй хөдөлгөж чаддаг. Анх компьютерын хулгана яаж хөдөлдгийг хараад гайхширан суралцаж эхэлж байсан тэд Юнител HUB-д суралцсанаар төрөл бүрийн удирдлагатай машин, робот, хөдөлгөөнт тоглоом зэргийг кодчиллын тусламжтайгаар олон янзын хувилбарт оруулан бүтээх чадвартай болж чаджээ. Тодруулбал эмээ өвөөдөө цас цэвэрлэдэг хөдөлгүүр хүртэл хийж өгсөн бахархам жишээ ч тэдэнд бий. Дэлгэцний хэрэглээ хэтэрсэн энэ эринд бага ч гэлтгүй энэ мэт бүтээлч цаг дэндүү үнэ цэнтэй байдгийг сурагчдын эцэг эх онцолж байсан юм.

Мөн Юнител HUB төвийн эрхэм зорилго нь бүгдэд нээлттэй, боломжийг хүн бүрд олгох уриатайгаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд залуус мэргэшсэн сургалтын хажуугаар чөлөөт цагаараа даалгавраа хийх, оффисын анхан шатны хэрэглээний программуудыг суралцах, цахим ном сонсох зэрэг олон төрлийн танин мэдэхүйн боловсролыг эзэмших боломжтойгоороо онцлог ажээ.

Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны талаар ярина

Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны талаар ярина

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: Үндэсний баялгийн сангийн т

Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэ

Ариунзул С.
Ариунзул С.