fitness
  • 260 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-11

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гарагт батлаад буй. Уг хуулийг арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ.

Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 15-наас газар олгох эрхгүй болж байна. Тодруулбал Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгохгүй.

Харин захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгох юм байна.

Улаанбаатарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга дараах дөрвөн тохиолдолд л газар олгохоор хуульчлагджээ.

  1. Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед
  3. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах нөлөөллийн бүсэд өртөгдсөн иргэн, ААН-үүдтэй хэлэлцээ хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор
  4. Царцаагдсан барилга байгууламжид урд олгогдсон газрыг ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах үед.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган зохион байгуулна

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч

Засгийн газрын шийдвэрийн талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлж байна

Засгийн газрын шийдвэрийн талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд

Ариунзул С.
Ариунзул С.