fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-15

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулсан. Сургалтын хүрээг өргөжүүлж, энэ онд хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 12 аймгийн 42 багийн эмч явсан бол ирэх ням гаригт дахин 42 эмч БНХАУ-ыг зорих юм.

Багийн эмч нарыг үүнээс өмнө зохион байгуулалттайгаар бөөнөөр нь гадаадад сургалтад явуулж байгаагүй бөгөөд салбарын хэмжээнд анхных болж буй энэ удаагийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг 12 аймгийн алслагдсан сумдын багийн эмч нар сонгогдсоноороо онцлог юм гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч нартай хийсэн уулзалтын үеэр онцолж, багийн эмч нарт гадаадад сургалтад хамруулах арга хэмжээний түүчээ болон мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргэв.

Мөн анхны сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн улс хоорондын хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцож, хөдөөгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд хэрэг болох олон зүйлийг үзэж харж, сурч дадлагажаад ирэхийг хүслээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхдөө анхан шатанд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж буй багийн эмч нарыг сургах, чадавхижуулахад ЭМЯ онцгой анхаарч, богино хугацааны гадаад сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан.

Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгйин мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон  багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхэлнэ гэдгийг хэлж байлаа.

Энэ үеэр орон нутгаас гадаад сургалтад хамрагдаж буй багийн эмч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцав.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн эмч Х.Асет эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж байгаа бөгөөд анх удаа гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй юм. Тэрбээр хөдөөгийн багт ажиллах амаргүй, унаа тэрэг, компьютер, тоног төхөөрөмжөөс гадна яаралтай тусламжийн эм тарианы хүрэлцээ гээд асуудал олон байгааг хэлсэн. Гэвч хэцүүгээс шантралгүй ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд 30 гаруй жил зүтгэхдээ хөдөөгийн багийн эмч нарыг онцлон ийм олноор нь гадаадад сургахаар явуулж байсан удаагүй. Иймд хөдөөгийн эмч нарыг дэмжиж буйд баярлаж байна гэж байлаа.

Бусад мэдээ

2030 он гэхэд бог малын мялзан өвчингүй болно

2030 он гэхэд бог малын мялзан өвчингүй болно

Мал эмнэлгийн ерөнхий газар бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он х

Говь нутгаар 220 км алхсан алхагч нар амжилттай бариандаа орлоо

Говь нутгаар 220 км алхсан алхагч нар амжилттай бариандаа орлоо

Элсэн шаргал говийг ид хаваар давж, халуун хатуу газрыг хатан зүрхээр давж, замын уртыг гэтэлгэж, са

Ариунзул С.
Ариунзул С.