fitness
  • 297 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-15

Монгол улсад 2022-2023 оны хичээлийн жилд Eduten математикийн хичээлийн цахим платформыг туршилтаар нэвтрүүлж, 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан.

Туршилтын үр дүн сайн байсан учраас 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3-4 дүгээр ангийн сурагчид судалж байна. Ирэх хичээлийн жилд бага ангийн буюу 1-5 дугаар ангийн нийт сурагч энэ платформын тусламжтайгаар математикийн хичээлийг судлах юм.

skip-share

Өмнө нь хичээлийн 40 минутад сурагчид 3-5 бодлого боддог байсан бол өнөөдөр 50 бодлого боддог болсон.

Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг. Eduten ашигласнаар тоо бодох дур сонирхол нэмэгдэж, сурагчдын хурд сайжирч байгаа юм. Өмнө нь хичээлийн 40 минутад сурагчид 3-5 бодлого боддог байсан бол өнөөдөр 50 бодлого боддог болсон.
Цаашид Турку их сургуультай хамтран багш, судлаач солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдрийн уулзалтын үеэр ярилцлаа. Мөн МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг хамтран эхлүүлэх, боловсролын технологийн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр ч яриа хэлэлцээ эхэлж байна.

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнд унших чадварыг сайжруулах, энэ чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарсан. Тиймээс энэ чиглэлээр ч хамтрах цахим платформ хөгжүүлэхээр ярилцав.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Бусад мэдээ

Авлигын 10 хэргийг шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлжээ

Авлигын 10 хэргийг шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй

Google Translate хүний урт яриаг тэкст болгон хувиргахын хажуугаар өөр хэл руу орчуулдаг болно

Google Translate хүний урт яриаг тэкст болгон хувиргахын хажуугаар өөр хэл руу орчуулдаг болно

Ирээдүйд Google Translate үйлчилгээ нь хүний урт үргэлжилсэн яриа, илтгэлийг шууд тэкст болгон хувир

Ариунзул С.
Ариунзул С.