fitness
  • 210 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-15

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 онд өргөн мэдүүлжээ. Чихрийн агууламж өндөртэй амтат, ус ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. 

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр, ДЭМБ-аас 2016 онд бүх улс орнуудад хандаж таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмэгдүүлсэн ундаанд татвар ногдуулсан хуулийн зохицуулалт хийхийг бүх улс орнуудад уриалсан. Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн 2100 хүүхдийн амтат, ус ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судлахад 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөр ууж буй шингэний 1/3-2 нь нь амтат, ус ундаа байна. 2010 онд хүүхдүүдийн дунд 4 хувь байсан илүүдэл жин, таргалалт 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна.

14-18 насныхны 55 хувь нь сургуулийн орчмоос амтат ус, ундаа худалдаж авдаг гэж хариулжээ. Манай улсад насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь артерийн даралт ихсэх эмгэгтэй нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог.

Иймээс дэлхийн 100 гаруй улс орон ДЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлээд байна. Энэ хууль батлагдсанаар нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарлаа. Үйлдвэрлэгчид ундааны найрлага дахь сахарыг багасгах, гаднаас оруулж буй ундааны хувийг багасгах, мөн үүнийг орлуулах цэвэр ус, эрүүл хүнс жимс ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна. Энэ хуулийг эрүүл мэндийг дэмжих хууль гэж харах нь зүйтэй байна.

2012 оны өрхийн чихэрлэг ундаанд зарцуулдаг төсөв 2015 онтой харьцуулахад 41 хувиар өссөн нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулахуйц дүн юм гэв. 

Д.Сарангэрэл, Энэ төслийг дэмжиж байна. Хуучин бид усыг хар ус гэдэг байсан бол одоо хамгийн эрүүл ундаа болсон. Гэтэл хүүхдүүд маань амтат, ус ундааг их хэмжээгээр хэрэглэж, үүний улмаас хүүхдүүдийн таргалалт хэрээс хэтэрсэн нь судалгаагаар харагдаж байна. Эмэгтэй гишүүд энэ төслийн санаачлаад ажиллаж байхад манай үйлдвэрлэгчид их дургүй байгаа. Ундаа,усны чихрийн агууламжийг бууруулбал татварын нэмэгдүүлэхгүй гэдгийг хэлмээр байгаа юм. 18 хүртэлх насны хүүхдүүдийн 80 хувь нь шүд цоорох өвчтэй байна. 

С:Чинзориг, ДЭМБ-аас 2016 онд чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулахыг улс орнуудад зөвлөсөн байдаг. 16-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан.  

5 хүртэлх насны хүүхдүүдийн 11 хувь, 12-16 насны хүүхдүүдийн 18 хувь нь илүүдэл жинтэй байна. Эрт илрүүлэгч өнгөрсөн жил хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй байна гэсэн дүн гарсан. Энэ бол чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой юм. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Дэлхийн 80 гаруй орон чихэрлэг ус, ундаанд онцгой татвар ногдуулдаг. 

М.Оюунчимэг, Таван жилийн өмнө би Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад багш, сурагчид, эмч нараас сургуулийн орчинд чихэрлэг ундаа, гурилан бүтээгдэхүүн борлуулахыг хориглохыг хүссэн 1000 гаруй өргөдөл ирж байсан. Хүүхдийн таргалалт, шүдний өвчлөл их байна гэж байсан. Бид хуулийн төслийг УИХ-д оруулаад олонхийн дэмжлэг авч чадаагүй. Гэтэл үүнээс хойш таван жилийн хугацаанд хүүхдүүдийн эрүүл мэндийн үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. Эмч нар хэлж байна. Хүүхдүүдийн яс хэврэг болж байна. Шургаж унаад л хөл, гар хугарсан хүүхэд Гэмтлийн эмнэлэгт олноор очиж байна гэж анхааруулдаг. Сахарын агууламжаас шалтгаалан татварын хэмжээ харилцан адилгүй, сахарын агууламж их тусам татвар нэмэгдэнэ. 

Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор снаал хураалт явуулахад, 21 гишүүн дэмжиж 53.8 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 


Бусад мэдээ

ХОТЫН ДАРГААР ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР БОЛЛОО

ХОТЫН ДАРГААР ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР БОЛЛОО

“Ногоон автобус”-ны гэх хэргээс шалтгаалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Японы шилдэг 10 их сургууль

Японы шилдэг 10 их сургууль

1. The University of Tokyo“Нарны улсын хамгийн шилдэг сургууль”-аар The University of Tokyo тодорсон

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.