fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-03

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ оны ажлын эхний өдөр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль болон тус сургуулийн дэргэдэх төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр Энэтхэг Улсад суралцаж байгаа лам хүүхдүүдийн асуудлыг онцлов. Тэрээр "Өнөөдөр Гомон дацанд 700, Сэрай дацанд 100 орчим хүүхэд суралцаж байна. Дээрх дацанд суралцаж төгссөн хүүхдүүдэд диплом олгодог боловч үүнийг Монголд дүйцүүлэх аргачлал байхгүй.

Энэ гуравдугаар сард Энэтхэгийн боловсролын сайдтай уулзалт хийж, эдгээр хүүхдүүдэд Монголын ЕБС-ийн хөтөлбөрийг оруулах талаар санал гаргаж хамтран ажиллана. Хөтөлбөрөө дүүргэсэн хүүхдүүдийн ЕБС-ийн гэрчилгээг дүйцүүлэх, хөрвүүлэх талаар хэлэлцээнүүд хийгдэнэ гэдгийг хэллээ.

Бурхан шашны дээд сургууль нь нэршлээс хамааран хөтөлбөр, үйл ажиллагаа нь боловсролын хууль, тогтоомжтой нэгдсэн бодлогоор явж чадаагүй. Ойлголтын зөрүү ихтэй, багшлах боловсон хүчнээс эхлээд, нийгэмд зөвхөн бурхны ном заадаг сургууль мэтээр ойлгогдож иржээ.


Бусад мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох санлыг 100,000 иргэн дэмжвэл хууль санаачлагдан, хэлэлцэгдэнэ

НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох санлыг 100,000 иргэн дэмжвэл хууль санаачлагдан, хэлэлцэгдэнэ

d.parliament.mn-д "Санал асуулга" гэх хэсэг нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөө

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димоска нар Монгол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.